• 99297405 80786070 88009947
  • zbayantsagaan@gmail.com
"БАЯНЦАГААН ХОНЬ-БААТАРЫН БАХАРХАЛТ НУТАГ"

Төв аймгийн Баянцагаан сумын " Малчдын зөвлөгөөн-2023" Соёлын төвд 14:10 цагт эхэллээ. "БАЯНЦАГААН ХОНЬ-БААТАРЫН БАХАРХАЛТ НУТАГ" сэдвийн дор МУ-ын Хөдөлмөрийн баатар М. Дашийн үйлс гавьяа нэхэн дурсаж, мал маллагааны арга туршлагыг түгээн сурталчилахад зөвлөгөөний зорилго оршин байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М. Энхбат, Төв аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч. Жадамба, Баянцагаан хонины үүлдэр, судалгааны багийн хамт олон хүрэлцэн ирж малчин түмэнд тайлангаа тавьж, санал хүсэлтийг сонслоо. Уг арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ, байгууллагууд хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцож Хурлын хийсэн тайланг танилцуулав.

2023-06-30 12:14:00