• 99297405 80786070 88009947
  • zbayantsagaan@gmail.com
МУГЖ Ардын дуучин Долгор

Намтар:

1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1984 оноос УДБЭТ-т дуучин, жүжигчнээр тасралтгүй ажиллаж байна. А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. 1988 онд Ц.Нацагдоржийн "Үүлэн заяа" дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагналыг авчээ. 1993 онд УГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн. Ж.Бизегийн "Кармен" Кармены дүрд 1984, Х.Билэгжаргалын "Ламбугайн нулимс" 1986, Дж.Вердийн "Риголетто" Мадделенагийн дүрд 1986, Т.Хренниковын "Шуурганаар" дуурийн Аксиньягийн дүрд 1987, П.И.Чайковскийн "Евгений Онегин" Ольгагийн дүрд 1988, Дж.Вердийн "Отелло" Эмилиягийн дүрд 1989, Ж.Пуччинигийн "Чио Чио Сан" Сузукийн дүрд 1991, В.А.Моцартын "Увидаст лимбэ" 2-р хатагтайн дүрд 1993, Д.Жанчивын "Хөх торгон дээл" 1994, Дж.Вердийн "Трубадур" Азученагийн дүрд 1994, Ц.Нацагдоржийн "Гэсэр" Арлунгоон дүрд 1995, Ж.Россинигийн "Севилийн үсчин"-ий Розинагийн дүрд 1998, Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил"-ын Алтайн дагина 1999, Г.Пүрэвдоржийн "Дэлхий ээжийн төрсөн өдөр" Дэлхий ээжийн дүрд 2002, Д.Лувсаншаравын "Хар Хорум"-ын Будлангийн дүрд 2002, Отто Николайн "Виндзорын овжин авхай нар" 2002, Б.Шаравын "Чингис хаан" дуурийн Өэлүн ээжийн дүрд тус тус тогложээ.

2022-02-03 00:00:00