• 99297405 80786070 88009947
  • zbayantsagaan@gmail.com
Малчдын зөвлөгөөн

БАЯНЦАГААН СУМАНД АЖИЛЛАЛАА

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нарын хамт #Баянцагаан сумын "Малчдын зөвлөгөөн"-д оролцож УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, ажлын тайлангаа танилцуулан, малчид иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

✅ Уулзалтын үр дүнд #Баянцагаан сумын эдийн засгийн үндсэн салбарыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:

1. Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, Баянцагаан сумын илүү нугаламт хонийг нутгийн шилмэл хонины үүлдэр болгон хөгжүүлэх, Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд цөм сүрэг бий болгож, тодорхой сумдуудын хонины чанарыг сайжруулах, түүнчлэн Сэлэнгэ үүлдрээр үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргатай санал солилцон, сумын хэмжээнд эхний ээлжид 100 үхэрт зохиомол хээлтүүлэх хийхээр боллоо.

2. Мал аж ахуйг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэл болон хоршоог хөгжүүлэх талаар сум, орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдтэйгээ тус тус хамтарч ажиллахаар ярилцлаа.

Мөн сумын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлуудыг нь сонслоо.

 

2022-06-06 14:23:30