Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах асуудлын талаар ярилцлаа. Манай Баянцагаан суманд одоогоор 2000 орчим хүн амьдарч, 288 мянган толгой мал тоологджээ. Сумын захиргаанд төрийн албан хаагчид, эмнэлэгт эмч сувилагч, сургуульд багш дутагдалтай байгаа талаар албаныхан хэлж байлаа.
Өнөө жил 100 насыг наслан буй Цэрэндулам гуай, өндөр настан Б.Гүнд, М.Нялх, Даваасүрэн гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс, сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань цалин хөлс бага, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа талаар хэлж байлаа.
Цаг зав гарган уулзалтад оролцон, нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгсөн #Баянцагаан сумын иргэд сонгогчид, хариуцлагатай алба хашиж буй салбарын ажилтнууд, малчид Та бүхэндээ баярлалаа. Төв сайхан нутгаа хөгжлийн төв цэг болгохын төлөө хамтран ажиллая.