Баянцагаан сумын өндөр настан Алтат 4 р багийн иргэн Батбуянгийн Дамдинсүрэн гуайдаа төрийн дээд шагнал Алтан гадас одон гардуулж хүндэтгэл үзүүллээ . Батбуян гуай маань 90 гаран насыг зооглож үр хүүхэд , ач зээ , ах дүү нутаг усандаа нөмөр нөөлөг болж алтан сургаалиа хайрлаж суудаг буянтай буурал өвөө . Түүний хань Мөнхийн Нялх гуай маань 80 хол гарсан ч ануухнаараа үр хүүхдээ тойруулан аз жаргалтай сууж байна . Эдгээр ахмадууд нь хар бага наснаасаа эхлэн өвөг дээдсээс уламжилсан эрдэнэт мал сүргээ адгуулан маллаж , Өрнөх -Амьдрал нэгдлийн гишүүн , ардын аж ахуйтан гэх зэргээр мал сүргээ улам өсгөн үржүүлэхийн төлөө хичээн хөдөлмөрлөхийн сацуу, Аймгийн депутат, сумын депутат, 5, 6, 7 р таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнагдаж олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн ахмад буурлууд билээ . Сумынхаа нийт иргэд, малчин түмэндээ ирж буй 17 р жарны буян үйлдэгч хэмээх “Улаан барс “ жилийн шинийн нэгний халуун мэнд дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Та бүхэн минь сайхан шинэлээрэй .